|
Custom Search
Улуснэт компани иргэдийг хохироож байна уу
2010-07-29 18:14:42
Сvvлийн жилvvдэд манай оронд интернэтийн хэрэглээ єндрєє авч, иргэдийн амьдралын чухал хэрэгсэл болоод байгаа билээ. Vvний хэрээр интернэт тvгээгч компаниуд олноор байгуулагдаж vнэ, vйлчилгээний чанараа сурталчилсан рекламуудыг ихээр гаргасаар байгаа. Эдгээрээс магадгvй хамгийн их реклам сурталчилгаа цацдаг нь Мобиком компаний хамтарсан хєрєнгє оруулалттайгаар байгуулагдсан “Улуснэт” компани бєгєєд том компаний дэмжлэгтэйгээр чамгvй их мєнгийг сурталчилгаандаа зардаг нь нууц биш биз ээ. Мєн менежмент, єнгє тєрхийн хувьд ч бусдаасаа ялгархуй шинэлэг зvйлс олон. Харин vйлчилгээний чанар нь тэр бvр иргэдийн санасанд хvрдэггvй бололтой. Учир нь улуснэт компаний интернэтийн хурд захиалсан хэмжээндээ хvрдэггvй, хэлбэлзэл єндєртэй байдаг гэсэн шvvмжлэл єнєє хэр иргэдийн дунд байсаар байна. Энэ нь тус компаний vйлчилгээг телевизийн реклам шигээ сайхан гэж бодсон иргэдийн урмыг ихээр хугалж байна. Тус компаний интернэтийн vйлчилгээг авахад анх тусгай тєхєєрємж худалдаж болон лизэнгээр авдаг. Гэвч мєнєєх телевизийн рекламаар ойлгосон иргэд эцэст нь ашиглаяа ашиглаж болохгvй, хаяяа хаяж болохгvй нэг тєхєєрємжтэй хоцорлоо гэх яриа сvvлийн vед иргэдийн дунд улам ч ихсэж байна. Иймдээ ч єнєєдєр улуснэт компани vйлчилгээг нь голоод орхисон, тєхєєрємж тvрээслээд тєлбєрєє тєлєхєєс татгалзсан хvмvvсийнхээ араас хєєцєлддєг шинэ тєрлийн том ажилтай болж, саяхан vйлчилгээгээ сурталчлан долоочих шахаж байсан иргэдтэйгээ шvvхдэлцэх талаар мэргэшээд байгаа бололтой. Та энэ мэдээг дүгнэж 1-ээс 10 хүртэл оноо өгнө үү! Хуваалцах
|